
Уг киноны зохиолыг элэглэгч Суурь буюу С.Батсуурь бичин, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин А.Төгсбаяр ерөнхий найруулагчаар ажиллажээ. “Маск” киноны гол дүрд элэглэгч Чапи, Гавьяат жүжигчин Б.Батзаяа, Ё.Цог, Д.Жагдаг, Н.Нэргүйбаатар жүжигчин Ш.Цэцэгээ, жүжигчин С.Балданпүрэв гээд ахмад үеийн жүжигчдээс гадна жүжигчин Б.Эрдэнэцэцэг, Г.Золбоот, Х.Ихбаяр, Ц.Ганзориг, А.Төгсбаяр, Э.Чамин-Эрдэнэ нар тогложээ. Сонирхуулахад, жүжигчин Чапи энэхүү бүтээлдээ аав, хүү хоёрын дүрийг нэгэн зэрэг бүтээсэн бөгөөд Монголын кино урлагийн дэлгэцнээ сүүлийн үед ашиглаж байгаагүй хослол зургийн аргыг хэрэглэснээрээ онцлог бүтээл болсон хэмээн кино багийнхан ярьсан юм.