“Декстер” гэмт хэргийн цуврал драмд нууцлаг шийтгэгч Декстерийн хайртай бүсгүйн дүрд тоглосон жүжигчин Жулье Бенз Лос Анжелест хуримаа хийжээ. Маркетингийн менежертэй гэрлэсэн Жулье Бенз мексик заншлаар хуримласан гэнэ. Жулье Бенз “Showtime”-ийн гэмт хэргийн цуврал драм “Декстер” кинонд 2006-2010 оны хооронд тоглосон юм. Тэрбээр одоо уран зөгнөлт драм “Defiance” хэмээх кинонд тоглож байгаа юм байна. Кинонд дайны хөлд нэрвэгдэж, танигдахын аргагүй өөрчлөгдсөн дэлхийн ирээдүйн өдрүүдийн тухай өгүүлдэг байна.
Н.ЭНХ