Н.Энхбаярын биеийн байдлын талаар мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын биеийн байдлын талаар мэдээлэв

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй уулзаж, МАХН-ын дарга Н.Энхбаярын эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, арга хэмжээ авах хүсэлт гаргасан талаараа дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээллээ.
Тэрбээр мөн эл асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нарт хандаж, бичиг хүргүүлнэ гэв. Түүний хэлснээр бол  Н.Энхбаярын эрүүл мэнд муудаж, аюултай байдалд орсон гэнэ. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан баг Н.Энхбаярт үзлэг хийгээд нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа Хорих 461 дүгээр эмнэлэгт байгаа юм байна. Д.Тэрбишдагвын хэлж байгаагаар тус эмнэлэг нь нарийн мэргэжлийн эмчгүйгээс гадна эрчимт эмчилгээний тасаггүй учир харьяаллынх нь  хоёрдугаар эмнэлэгт хүргэж, оншлогоо хийлгэн, эрчимт эмчилгээнд оруулъя гэдэг хүсэлт тавьжээ.

Н.Энхбаярын өлсгөлөн зарласнаас хойш 21 цагийн дараах шинжилгээнд элгэний үйл ажиллагааны алдагдалыг тодорхойлдог үзүүлэлт болох билирубины хэмжээ 35, (хэвийн хэмжээ 17) байсан бол 34 цагийн дараах шинжилгээнд 51 болсон нь элэгний өөрчлөлт гүнзгийрэн дутгадалд орох дохио болж байна гэж Б.Тэрбишдагва хэллээ. Мөн Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын томилсон эмч нарын багийн үзлэг яаралтайгаар төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт шаардлагтай эмчилгээг эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн мэдэгдэв. Н.Энхбаярын биеийн байдал хүнд байгаа тул төрийн гурван өндөрлөгийн алба хашиж явсан энэ хүнд одоогийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн хүнлэг энэрэнгүй хандах ёстой” гэж үзэж байна” гэсэн юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж