“Хар хувцастнууд” киноны од жүжигчин Уилл Смитийг эхнэрээсээ салах гэж буй тухай цуурхал дахин дэгджээ. Харин Холливудын А зэрэглэлийн жүжигчин үүнийг дэмий яриа гэдгийг батлах мэт охин Виллоу, эхнэр Жада Пинкет нарын хамт Лос Анжелест аялсан байна. Холливудын хамгийн сайхан гэр бүл гэгддэг Уилл Смитийнхэн кино, уран бүтээлийн ажлаар ийш тийш байнга явж, ихэнх цагийг бие биенээсээ хол өнгөрүүлдэг боловч энэ нь тэднийг холдуулах биш харин ч бат бэх болгодог гэж ярьдаг гэнэ. Энэ тавдугаар сарын 25-нд “Хар хувцастнууд III” киноны нэээлтийг хийх гээд завгүй яваа Уилл Смит гэр бүл нь салах гэж буй тухай цуу ярианы талаар “Access Hollywood”-д “Энэ бол зөвхөн шоглоом. Гэхдээ би шоглоомын нэг хэсэг болохгүй” гэжээ. Харин түүний эхнэр, жүжигчин Жада Пинкет “Бид шуурга дэгдэхийг тэвчээртэй харж байна. Үнэн гэвэл энэ бүх цуу яриа худлаа. Уилл бид хоёр ажлаар байнга аялж байдаг. Урьд нь ийм л байсан. Юу ч өөрчлөгдөөгүй” хэмээн ярьжээ.