Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн нэрэмжит “Үндэсний хөгжимчдийн улсын II уралдаан” өнөөдөр эхэллээ. Монголын урлагийн ажилтны холбооноос зохион байгуулдаг тус наадам энэ сарын 7-16-ны хороонд Улаанбаатар хот болон Орхон аймагт тус тус үргэлжлэх юм. Уралдаанд ятга, лимбэ, ёочин, морин хуур, шанз, хуучир, эвэр бүрээ гэсэн долоон төрлийн хөгжмийн зэмсгээр үндэсний болон дэлхийн сонгодог хөгжмүүдийг эгшиглүүлж, ур чадвараараа өрсөлдөнө. Хоёр шаттайгаар зохион байгуулагдах энэ удаагийн уралдаанд 104 хөгжимчин оролцож байгаа бөгөөд энхний шатны шалгаруулалт энэ сарын 7-10-нд Улаанбаатар хотод Улсын филармоний концертын танхимд болох бол хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 14-16-нд Орхон аймгийн “Уурхайчин” ордонд болно.
Г.Даша