ACER M3 шинэ загвар Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

ACER M3 шинэ загвар Монголд ирлээ

Дэлхийн компьютерийн салбарт тэргүүлэгч Acer компани
Германы Хановер хотод уламжлал болон зохион байгуулагддаг CeBIT үзэсгэлэнгийн
үеэр өмнөх Timeline загварын үргэлжлэл болох Aspire Timeline Ultra M3 загварыг танилцууллаа.

Энэхүү загвар нь нимгэн хөнгөн хэрнээ бусад Ultrabook-ээс
өөр дээрээ NVIDIA® GeForce® GT640M график карт агуулсан гэдгээрээ ялгаатай. Мөн
анхны DVD бичигчтэй, 15.6 инч дэлгэцтэй, загварын хувьд хар өнгөтэй хөнгөн
цагаан хайлшин гадаргуутай Ultrabook компьютер юм.

Хатуу дискний хувьд SSD болон энгийн HDD гэсэн
сонголттой. Мөн өмнөх S3 загварт байсан давуу тал болох Instant On, Instant
Connect горимууд байгаа. Instant On горим нь компьютер sleep горимоос 1.5
секундэд асна. Instant Connect горим нь автоматаар хамгийн олон хандсан
интернэт холболтыг хайн олж 2.5 секундэд холбогдоно.

Timeline загварын адилаар 8 цаг тасралтгүй ажиллах
боломжтой, тиймээс та санаа зоволтгүйгээр гадуур удаан хугацаанд ажлаа амжуулж
болох нээ.

– Sandy Bridge Intel Core i5-2467M 1.6Ghz-2.3GHz

– 15.6″ өндөр нягтаршилтай дэлгэц

– 6GB DDR3 шуурхай санах ой

– 500GB багтаамжтай хатуу диск

– DVD уншигч/бичигч

– Windows 7 HomePremium

new_core_i5_logo_by_climber07-d39em8j.png
nVidia GT640M 1GB график карт            

– 5 in 1 карт уншигч

– Bluetooth

– Утасгүй холболт


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж