Аль-Кайдагийн бас нэг лидерийг устгажээ

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Аль-Кайдагийн бас нэг лидерийг устгажээ

Өнгөрсөн ням гаригт Йеменд болсон агаарын дайралтын үеэр Холбооны мөрдөх товчооноос эрэн сурвалжилж байсан аюултай алан хядагчдын нэг, Аль-Кайдагийн нэгэн лидер алагджээ. Фахд аль-Кусо гэгч нь 2000 онд АНУ-ын тэнгисийн сөнөөгч онгоц “USS Cole”-ыг бөмбөгдсөн этгээд юм байна. Йемен дэх уг дайралтыг АНУ-ын тусгай алба явуулсан гэж тус улсын албаны хүмүүс мэдээлж байна. Аль-Кайдагийн лидерийг Шабха мужид машинаасаа бууж байхад нь пуужингаар харваж устгасан гэнэ. Аль-Кайдагийн бүлэглэлийн идэвхижсэн тус мужид дээрх усгай ажиллагааг Йемений эрх баригчид АНУ-ын тусгай албатай хамтран явуулжээ. Холбооны мөрдөх товчооноос эрэн сурвалжилж байсан хамгийн аюултай алан хядагчийн нэг  Аль-Кусогийн талаар мэдээлэл өгсөн хүнд таван сая ам.доллар амласан юм. 2000 онд Аль-Кайдагийн устгасан АНУ-ын тэнгисийн сөнөөгч онгоцонд 17 цэрэг амиа алдаж, 39 хүн шархадсан аж. Түүнийг “USS Cole”-ыг бөмбөгдсөн хэрэгт буруутган Йемений шоронд таван жил хорьсон боловч 2007 онд сулласан байжээ. Аль-Кайдагийн хэвлэлийн төлөөлөгч түүнийг нас барсныг баталсан байна. Фахд аль-Кусо гэгч нь 2009 оны Зул сарын баярын агаарын халдлагад буруутай Аль-Кайдагийн нөлөө бүхий лидерүүдийн нэг юм. 2010 онд АНУ-ын Төрийн департамент түүнийг олон улсын хамгийн аюултай алан хядагч хэмээн зарласан юм. Аль-Кусо арав гаруй жилийн өмнө Афганистанд Осама Бин Ладентай уулзсанаас хойш  Аль-Кайдатай холбогдсон аж. Бин Ладен түүнд буруу номтнуудыг Арабын хойгоос үлдэн хөөх онцгой үүрэг өгсөн гэдэг.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж