Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

МҮЭХ мэдээлэл хийнэ

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас / ШӨХТГ/ нефть импортлогчдод оногдуулсан торгуулийг хүчингүй болгосон нь УИХ-ын нэр бүхий гишүүдтэй холбоотой, түүнчлэн энэ шийдвэр нь хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж буй талаараа мэдээлэл хийх юм байна. Хурал МҮЭХ-ны байранд 12.00 цагт болно.

МҮЭХ, Хэрэглэгчдийн нэгдсэн холбооноос  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд  ШӨХТГ-ын дарга Б.Лхагвыг албан үүргээс нь чөлөөлүүлэх хүсэлт гаргаж, Монгол Улсын ерөнхий сайд С.Батболдод албан бичиг хүргүүлээд байгаа юм. Учир нь энэ оны нэгдүгээр сарын 06-ны өдөр нефть импортлогч компаниуд бензин, түлшний үнийг нэг литр тутамд 210-260 төгрөгөөр нэмснийг Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын байцаагчид шалгаад “Үгсэн тохирч, шатахууны үнэ нэмсэн” хэмээн үзэж, бүрэн эрхийнхээ хүрээнд 17 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан юм. Гэтэл ШӨХТГ-ын дарга Б.Лхагва нь энэ сарын 10-ны өдөр 02 дугаар тогтоол гаргаж торгууль ногдуулсан байцаагчийн актыг хүчингүй болгосон билээ.

                                        Д.Жаргал  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж