Dolce & Gabbana унадаг дугуй гаргав

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Dolce & Gabbana унадаг дугуй гаргав

Dolce & Gabbana загварлаг эд зүйлс хэрэглэх дуртай дэгжин бүсгүйчүүдэд зориулан унадаг дугуй үйлдвэрлэхээр болжээ.

Тэдний худалдаанд гаргаж буй унадаг дугуйнууд нь амьтдын арьсан хээг дуурайлгаж хийсэн загвартайгаас гадна ихэнх хэсгүүдийг гараар урласан гэдгээрээ онцлог аж.

Мөн суудлын бүрээсийг дээд зэргийн савхиар урлаж, дээр нь брэндийн логог шигтгэж өгчээ.

Эмэгтэйчүүдэд зориулсан энэхүү хээнцэр унадаг дугуйнууд үний хувьд 1700 € аж.

Н.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж