Тусгаар тогтнолын талбайг тохижуулахад 400 сая төгрөг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Тусгаар тогтнолын талбайг тохижуулахад 400 сая төгрөг зарцуулна

Анх Ялалтын талбай хожмоо Эрх чөлөөний талбай хэмээн нэрлэх болсон нэгэн талбай манай нийслэлд бий. Уг талбайн нэр удахгүй дахин шинэчлэгдэж Тусгаар тогтнолын  талбай болно. Одоохондоо цардмалаас өөр гоёл чимэггүй энэ талбай өвөлдөө мөсөн гулгуур болж, зундаа сүйхээтэй заримынх нь төлбөртэй тоглоом ажиллуулдаг газар болж хувирдаг. Харин одоо “Ногоон гэр” үр үрсэлгээний үзэсгэлэн гарч байгаа эл талбайг энэ жил тохиох Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан шинэчлэн засварлахаар нийслэлийн удирдлагууд шийдвэрлэсэн. Хотын мээрийн санаачлагаар хийж буй уг ажилд нийт 400 орчим сая төгрөг зарцуулах юм байна. Энэхүү талбай нь 6500 ам метр хэмжээтэй бөгөөд талбайг байгалийн чулуугаар хучиж, гол хэсэгт нь хөшөө, усан оргилуур байгуулахаар зураг төслийг нь гаргасан байна. Талбайн тохижилтыг дуусгаад Тусгаар тогтнолын өдрөөр хүлээлгэн өгөх ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж