Франсуа Олланд сонгуульд яллаа

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Франсуа Олланд сонгуульд яллаа

Ням гаригт болсон Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтаар социалист Франсуа Олланд 52 хувийн санал авч ялсан талаар ВВС мэдээлэв.

Ерөнхийлөгч Николя Саркози өөрийн өрсөлдөгчдөө амжилт хүссэн байна. Шинжээчдийн хэлж байгаагаар энэ сонгуулийн дүнг Евро бүс бүхэлдээ анхааралтай ажиглан харж байсан учир нь Олланд Европын Холбооны гишүүн орнуудын өрийн асуудлыг авч үзнэ гэж хэлж байсан юм.

1980-аад онд ажиллаж байсан Францын ерөнхийлөгч агсан Франсуа Миттеранаас хойш дахин сонгогдож байгаа анхны социалист ерөнхийлөгч Олланд болж байгаа юм. Тэрээр өөрийн сонгуулийн ялалтыг тэмдэглэн хэлэхдээ “Хүмүүст дахин найдвар өгч байгаадаа бахархалтай байна” гэжээ. Мөн ЕХ-ны санхүүгийн хүндрэлтэй байдлыг өсөлтөд чиглүүлэн ажиллах өөрийн амлалтаа биелүүлэхээр ажиллана гэдгээ нэмж хэлсэн байна. Францын парламентын сонгууль ирэх зургадугаар сард болох учир Олланд энэ тавдугаар сард ажлаа хүлээн авах магадлалтай юм.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж