Хүчтэй дэлбэрэлтийн дараах гал түймрээс гарсан их утаа өргөн хэмжээний газар нутгийг хамарсан байна. Дөрвөн цагийн дараа галыг унтраасан тухай мэдээлжээ.
Мужийн захирагч хэлэхдээ химийн үйлдвэрийн ажилчид химийн бодисын савыг цэвэрлэж байх үед дэлбэрэлт болсон хэмээн мэдэгдсэн байна. Тайланд улсын Ерөнхий сайд Инглак Шинаватра дэлбэрэлт болсон үйлдвэрийн орчимд химийн бодисын бохирдлыг шалгах хороо гаргасан талаар Bangkok Post сонин мэдээллээ.
Химийн үйлдвэрийн бохирдол байгаль орчинд болон ойр орчмын оршин суугчдад муугаар нөлөөлж байсан юм. 1980-аад оноос 1997 он хүртэл хүүхдүүдийн өвчлөл болон насанд хүрсэн хүмүүст хорт хавдрын тохиолдол бүртгэгдэж байжээ. Удаан хугацаанд үргэлжилсэн маргааны дараа 2010 онд шүүхээс үйлдвэрийн барилгыг сэргээх шийдвэр гаргасны дараа оршин суугчид болон байгаль орчны төлөө тэмцэгчид үйлдвэрийн барилгыг зайдуу газар барих 76 төслийг өргөн барьж байсан юм.