Н.Энхбаярыг гэр бүлтэй нь уулзуулах уу?

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг гэр бүлтэй нь уулзуулах уу?

Н.Энхбаярын ар гэрийхэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон холбогдох албаныханд өчигдөр хүсэлт гаргасан. Эхнэр, хүү нь түүнтэй уулзах зөвшөөрөл хүссэнийг холбогдох газрууд дөнгөж сая зөвшөөрсөн гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Хамгийн сүүлд намаас нь хийсэн мэдээллээр бол  МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал хүнд байгаа бөгөөд яаралтай эрчимт эмчилгээ хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийг ЭМЯ-ны сайдын тушаалаар ажиллаж буй эмч нарын зөвлөгөөний хурлаас гаргасан гэнэ. Н.Энхбаяр өлсгөлөн зарлаад 78 цаг болж байгаа ч түүнд ямар нэг эмчилгээ хийгээгүй гэж намын гишүүд нь хэлж байна. МАХН-аас гаргаж байгаа мэдэгдэлүүдэд Н.Энхбаярын биеийн байдал муу байгаа гэж удаа дараа мэдээлж байгаа ч албан эх сурвалжууд үүнийг нотлоогүй байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж