
Хамгийн сүүлд намаас нь хийсэн мэдээллээр бол МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал хүнд байгаа бөгөөд яаралтай эрчимт эмчилгээ хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийг ЭМЯ-ны сайдын тушаалаар ажиллаж буй эмч нарын зөвлөгөөний хурлаас гаргасан гэнэ. Н.Энхбаяр өлсгөлөн зарлаад 78 цаг болж байгаа ч түүнд ямар нэг эмчилгээ хийгээгүй гэж намын гишүүд нь хэлж байна. МАХН-аас гаргаж байгаа мэдэгдэлүүдэд Н.Энхбаярын биеийн байдал муу байгаа гэж удаа дараа мэдээлж байгаа ч албан эх сурвалжууд үүнийг нотлоогүй байна.
Ш.ЧИМЭГ