ОХУ дахь оюутнууд сагсан бөмбөгөөр өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

ОХУ дахь оюутнууд сагсан бөмбөгөөр өрсөлдөж байна

Монголын оюутны спортын холбоо (МОСХ), Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, ОХУ-ын Монгол оюутны холбоо хамтран ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж буй монгол оюутнуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж байна. Тэмцээн өнөөдөр, маргааш хоёр өдөр РУДН буюу Улс түмний найрамдлын их сургуулийн спорт зааланд болох юм. Тэмцээнд Москва, Санкт-Петербург, Екатеринбург, Ростов, Тамбов, Эрхүү зэрэг 10 орчим хотын их, дээд сургуульд суралцаж байгаа монгол оюутны 20 гаруй багийн 400 орчим тамирчин өрсөлдөж байна.

МОСХ, ЭСЯ, ОХУ-ын Оюутны холбооноос хамтран дээрх тэмцээнийг жил бүрийн тавдугаар сарын эхээр уламжлал болгон  зохион байгуулдаг аж.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор дөрвөн жил тутамд гадаад орнуудад суралцагч оюутны спортын наадмыг хөрш хоёр орны нийслэл болох Москва, Бээжин хотод зохион явуулдаг юм байна. Тус наадмыг ирэх 2013 онд Москва хотноо зохион байгуулах бөгөөд удахгүй их наадмын зааврыг батлах ажээ.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж