“Монгол Японы харилцаа, хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр 15.00 цагт Санхүү эдийн засгийн дээд сургуулийн байранд болох юм байна. Энэ нь Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын найрамдалт харилцаа болон худалдаа, эдийн засгийн салбар дахь харилцаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Эрдэм шинжилгээний хурлыг Монгол-Японы найрамдлын нийгэмлэгийн гишүүн байгууллага “Шинэ дэвшилт холбоо” зохион байгуулна. Хуралд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимузи, “Шинэ дэвшилтэт холбоо”-ны ерөнхийлөгч Д.Ганболд, ГХЯ-ны Азийн газрын захирал Б.Ганболд, УИХ-ын гишүүн С.Ламбаа нарын албаны хүмүүс оролцохоос гадна Япон улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Р.Жигжид “Монгол Японы харилцаа, өнөөгийн байдал”, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл “Монгол Японы бизнесийн харилцаа” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм байна.
У.БОЛОР