Kingston шинэ загварын флаш гаргав

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Kingston шинэ загварын флаш гаргав

Kingston Digital компани Kingston DataTraveler Elite 3.0 нэртэй шинэ загварын супер флашаа танилцууллаа. Энэхүү шинэ загварын флаш нь секундэд 70 MB мэдээлэл уншиж, 30 MB мэдээлэл бичих чадвартайгаар онцлог аж.

Супер флашийг эхний ээлжинд 16GB, 32GB, 64 GB гэсэн багтаамжтайгаар гаргаад байгаа ба үнийн хувьд 37, 89, 135 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна.

Танилцуулга видеог ЭНД дарж үзнэ үү.

Н.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж