Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Cher даашинзаа зарна

Супер од Cher өөрийнхөө даашинзыг дуудлага худалдаанд оруулж, орлогоо Гайтигийн хүүхдүүдэд хандивлахаар болжээ. Дуучин хатагтай дизайнер Bob Mackie-гийн зохион бүтээсэн тэрхүү хамба хилэн хар даашинзаа энэ жилийн “Алтан бөмбөрцөг”-ийн улаан хивсний ёслол дээр өмсч ирсэн байна. Дуудлага худалдааны эхний дуудах үнэ 1000 доллар байгаа бөгөөд мэдээж энэ үнэ тэнгэрт хөөрөх нь ойлгомжтой.

Дуудлага худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх гэнэ. Энэхүү буяны дуудлага худалдааг The Voilà Foundation гэх сайн санааны байгууллагаас зохион явуулж байгаа юм. Тус сангийнхан Гайтид эхний ээлжинд 50000 доллар хандивлахаар чармайн ажиллаж байна. Тэд Гайти дахь нурж эвдэрсэн 14 сургуулийг засварлах ажилд энэ мөнгөө зарцуулахаар төлөвлөжээ.

Ж.Индра

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж