Ерөнхийлөгч Медведевын “боржинд сийлэгдсэн” арван ишлэл

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Медведевын “боржинд сийлэгдсэн” арван ишлэл

Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнгөрсөн дөрвөн жилд шинэчлэлтийн талыг идэвхтэй баригч, авлигатай тэмцэгч, интернэтийн “хэнээтэн” гэдгээсээ гадна онч үгийн зохиогч гэдгээрээ танигдлаа. Түүний ерөнхийлөгчийн ажил үйлсийн бэлгэдэл болсон 10 онч үгийг  РИА Новости агентлаг шилэн сонгожээ.

1. Свобода лучше несвободы – Эрх чөлөө нь эрх чөлөөгүй байхаас илүү

Медведевын 2008 оны хоёрдугаар сард Красноярскийн эдийн засгийн чуулга дээр хэлсэн дээрх онч үгийг хамгийн ихээр иш татаж байв. Ерөнхийлөгчид нэр дэвшээд байсан тэрээр дээрх үгийг өөрийн хөтөлбөртөө оруулсан байжээ.

“Амьдралын өндөр стандартыг тогтоох эрмэлзэлтэй орчин үеийн ямар ч орны үйл ажиллагаанд хэдийгээр ойлгомжтой байгаа ч чухал байдаг нэг зарчим манай ажиллагааны үндэс болох ёстой гэж үзэж байна. Тэр зарчим нь “Свобода лучше, чем несвобода” (“Эрх чөлөө нь эрх чөлөөгүй байхаас илүү”) гэж Медведев мэдэгджээ. Үүнээс дөрвөн жилийн дараа 2012 оны дөрөвдүгээр сард Төрийн зөвлөлийн хуралдаан дээр тэрхүү зарчмыг дээдэлсэн хэвээр байгааг Медведев сануулж байлаа. “Хэдэн жилийн өмнө бүгдэд ердийн санагдах  санаа болсон “свобода лучше, чем несвобода” гэсэн зарчмыг би хэлж байсан… Олон хүн түүнийг миний улс төрийн тэргүүлэх хандлага гэж хүлээн авч байсан нь ерөнхийдөө зөв л дөө. Тэгээд ч би түүнийгээ чадахын хэмжээнд барьж ирлээ” хэмээн тэр хэлжээ.

2. Хватит кошмарить бизнес! – Бизнесийг хар дартал айлгахаа зогсоо!

Ерөнхийлөгчийн суудалд суусны дараа Медведевын онч үгийн баялагт энэ үг анхдагч нь болсон юм. Тэрээр түүнийг жижиг, дунд бизнесийн талаар 2008 онд Смоленскийн Гагарин хотод хийсэн зөвөлгөөн дээр хэлжээ. Зөвөлгөөнийг нээгээд ерөнхийлөгч хичнээн хүч чармайлт байгаа ч ажил хэрэг сайн тал руугаа хувирахгүй байна гэв. “Асуудал байсаар байна. Би энд манай ажил хэрэгч хүмүүсийн амсаж буй асуудлыг хэлж байна. Шалгалт, арилжааны чиглүүлэлтийн оролцоо дайралтаар зовоож өглөө. Засаг захиргаа, хууль хяналтын байгууллагынхан  “перестали кошмарить бизнес” (“бизнесийг хар дартал айлгахаа зогсоо”) гэж ерөнхийлөгч шаардсан байв.

3. Не надо скулить! – Архираад хэрэггүй!

Жижиг, дунд бизнесийг дэмжих хирнээ тэрээр том бизнесийнхний гомдолд төдийлөн сайнаар хандаагүй юм. 2008 оны есдүгээр сард Магадан хотноо хийгдсэн зөвөлгөөн дээр тэр бүсийн хөгжилд оролцож байгаа бизнесийн төлөөлөгчдийг шүүмжилсэн байв. Түүний үг алт олборлогч нарт ханджээ.

“Би бизнес ажилахад амар биш, манай хүнд суртлын аппарат улам хүнд гэдгийг ойлгож байна. Гэхдээ “не надо скулить” (“архираад хэрэггүй”)” гэж “Полюс золото”  компаний ерөнхий захирал Евгений Ивановт хандан Медведев хэлжээ.

4. Мерзавцы без мозгов и без совести – Тархи ч үгүй, нандин сэтгэл ч үгүй өөдгүй амьтад

Олиггүй, сэтгэлгүй бизнесийнхэн Медведевээс нэлээдгүй гашуун үг сонссон бөгөөд тэр тэдний “гарын тасдах” санал хүртэл тавьж байв. Пермь хотын “Хазгар морь” клуб шатаж 150 хүн амиа алдсаны дараа ерөнхийлөгч клубын эзэд, тэднийг шалгасан байцаагч нарт ихээхэн хилэгнэсэн байв.

“Бидэнд хайнга, хэнэггүй байдлаас, мангар тэнэглэлээс гэмээр ч юм уу, асар их онц байдал гарч замд, галд хүмүүс үрэгдсэн үндэсний хэмжээний аюулд хүрээд байна…” гэж тэрээр Ерөнхий прокурор Юрий Чайкатай уулзахдаа хэлж байв.

Медведев үдэшлэгийг зохион байгуулагч нарыг “безответственными мерзавцами” (харицлагагүй өөдгүй амьтад) гэж нэрлээд тэдэнд “нет ни мозгов, ни совести” (тархи ч үгүй, нандин сэтгэл ч үгүй) гэсэн юм. Тэднийг “по полной программе”(“бүрэн программаар нь”) шийтгэхийг ерөнхийлөгч шаардсан байв.

5. Правительство нельзя трясти как грушу – Засгийн газрыг лийрийн мод шиг сэгсэрч болохгүй

Владимир Путины толгойлсон Засгийн газрыг тэр ямагт дэмжиж ирсэн гэж болно. Тэрээр сайд нарыг солиод байх сонирхолгүй байв. Нэгэн удаа эрдэмтэдтэй уулзахдаа тэдний улс орныхоо шинжлэх ухааны байдлын талаар хэлсэн шүүмжлэлийг сонсоод Боловсролын сайд Андрей Фурсенког огцруулчихья гэхдээ инээж байв. Тэр нь шоглоомоос хэтрээгүй. 2011 оны есдүгээр сард түүний захиргааны үеэр ганц ч сайд огцроогүйг тайлбарлахдаа “Правительство нельзя трясти, как грушу” (Засгийн газрыг лийрийн мод шиг сэгсэрч болохгүй”) гэсэн юм.

6. Не только президент, который ходит с айподом – Зөвхөн, айподтой явдаг ерөнхийлөгч биш

Оросын эдийн засгийг шинэчлэхээр Медведевийн эхлүүлсэн өргөн цар хүрээтэй хөтөлбөрт хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй байсан гэж Медведев үздэгээ 2010 онд Ярославль хотноо явагдсан Дэлхийн улс төрийн чуулга дээр хэлсэн байв.

“Шинэчлэгч нь зөвхөн улс төрийн нам ч биш, “не только президент, который ходит с айподом” (зөвхөн, айподтой явдаг ерөнхийлөгч биш) эсвэл ямар нэг элитийн бүлэг ч биш ард түмэн байгаасай гэж би хүсдэг”гэж орчин үеийн гажетуудад дуртайгаараа олны мэдэх Медведев хэлсэн юм.

7. ВТО – это не морковка – ДХБ нь лууван биш

Оросын 18 жилийн турш Дэлхийн худалдааны байгууллагад элсэхээр хийж буй яриа хэлэлцээр түүний уур уцаарыг багагүй хүргэсэн гэж болно. Тэр 2008 оны есдүгээр сард Оросын бизнесийн хүрээнийхэнтэй уулзахдаа ДХБ-ын гишүүнчлэлийг гэрийн тэжээмэл амьтдыг ажил хийлгэхээр хуурдаг өгөөшийн луувантай зүйрлэсэн байв.

“ВТО – это не морковка” (“ДХБ нь лууван биш”), энэ бол бидэнд ирж буй нэлээдгүй ээдрээтэй үүргүүдийн цуглуулга, хэрэв бид түүнийг нь зөвшөөрөн хүлээн авч байхад түүнийгээ хүн шиг хийчих. Харин бидний өөртөө нэмэлт болгон авч буй зүйлээр бүү айлга” гэж тэр хэлсэн байв. ДХБ-ыг луувантай зүйрлүүлсэн нь түүнд их  таалагдсан бололтой. Учир тэрээр энэ үгээ тус байгууллагад элсэх асуудлыг хэлэлцэж байхдаа хэд хэдэн удаа давтсан байлаа.

8. Жирные коты… – Өөхөлсөн муур

Сэлүүрт завь, уулын цана, бадминтонд дуртай Медведев спортын асуудалд нэн ялангуяа, Ванкуверийн олимпт оросууд тааруу оролцсоны дараа ихээхэн анхаарч иржээ. Тэрээр “Нэгдсэн Оросын” 2010 оны удирдлагын хурал дээр тамирчдыг бэлтгэх системийг өөрчлөх хэрэгтэй гэж байв.

“Асуудлын гол өнцөгт заримдаа хэтэрхий том, “жирные коты…” (“өөхөлсөн муур”) шиг холбоод түүний удирдагч нар нь биш, хичнээн хүндэтгэлтэй ч дасгалжуулагчид нь биш тамирчид байх ёстой. Тамирчид амжилтыг авчирдаг. Тэд анхаарлын төвд байх ёстой” хэмээн Медведев хэлсэн байв.

Хэд хоногийн дараа тэрээр Спортын зөвлөлийн хуралдаан дээр хэлэхдээ “Хэрэв дарга нар тэдний тоонд янз бүрийн газрын суудалд гарах шинэ дарга нар бие биенээ “шээсээр” будаад эхлэснийг мэдвэл хөзрөө дахиад л шинээр тараахаас өөр аргагүй” гэсэн байв. Тэрээр Үндэсний Олимпийн хороо, Спортын яам, спортын холбоодын хоорондын өрсөлдөөнийг гаргуулахгүйн үүднээс дээрх үгийг хэлжээ.

     (Дмитрий Медведевын муур Дорофей)

9. …и котэ

2012 оны гуравдугаар сард Оросын интернэтийн гол сэдвийн нэг нь Медведевын Дорофей муур алга болсон гэх хэрэг болов. Тэр түүх олон онигоо, шог зураг, яриа дагалдуулжээ. Тэр нь сонины “нугас” байжээ. Ерөнхийлөгч түүнд интернэт хэллэгийг ашиглан хариу барив.

“… котэ” (“муур” гэсэн үгэнд э үсэг нэмэрлэн ерөнхийлөгч интернэтийн хэллэгийн дагуу “хэлээ хазсан” байв ) гэгчийн хувьд. Дорофейд ойр эх сурвалжаас авсан мэдээллийн дагуу тэр хаашаа ч алга болсонгүй. Санаа тавьсанд баярлалаа!” гэж Медведев Twitter дэх өөрийн блогт шоглон бичсэн байв.

10. Отливается в граните – Боржинд сийлэгдэнэ (цутгагдана)

Өөрийн онч үгүүддээ тэр өөрөө сонин тодорхойлолт өгсөн байна. 2009 оны арванхоёрдугаар сард тэрээр эдийн засгийн шинэчлэлийн талаар хийсэн хуралдаан дээр ерөнхийлөгчийн “өгүүлбэрт” хариулахаар “Ростехнологийн” Сергей Чемезов үг хэлжээ. “Өгүүлбэр” гэдэгт нь Медведев шууд засвар хийн, “Минийх бол өгүүлбэр биш шийдвэр. Та нарт л өгүүлбэрүүд байгаа. Миний хэлсэн нь “в граните отливается” (“боржинд сийлэгдэнэ (цутгагдана)) гэж Медведев хэлж байлаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж