Ажиа Ринбүүчи Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Ажиа Ринбүүчи Монголд ирлээ

Монголчууд бидний сайн танил Дээд Монголын Хөх нуурын гэгээнтэн Ажиа Ринбүүчи энэ сарын 3-нд Монголд морилон иржээ. Гэгээнтэн 15-ны өдөр хүртэл Монголд саатна. Ажиа гэгээнтэн энэ сарын 5-6-нд Дашчойлин хийдэд “Улаан юм” ном уншиж, сүсэгтэн олонд адис хүртээн буяны ажлаа эхлүүллээ. Айл гэрт эд агуурс дуудаж, өвчин зовлонгоос ангид энх тунх элэг бүтэн байлгах, аливаа муу зүйлээс ангижруулах “Улаан юм” номыг уншуулснаар тухайн жилийн заслаа хийлгэсэнтэй дүйцдэг ажээ. Энэ хоёр өдөр Дашчойлин хийд Ажиа гэгээнтнээс адис хүртэж, ном сонсох гэсэн сүсэгтэн олны хөлд дарагдсан байв.

Ажиа Гэгээнтэн энэ  сарын 9-нд хорт хавдар туссан хүүхдүүдийг эмчлэх эмнэлгийн шав тавих ёслолд оролцож, мөн асрах газрын хүүхдүүдэд гарын бэлэг тараан өгч, ном унших юм. Улаанбаатарт байгуулагдах энэхүү хорт хавдрын эмнэлэгт Америк, япон эмч нар ажиллана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж