Эмэгтэй боксчид олимпийн эрхийн төлөө

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Эмэгтэй боксчид олимпийн эрхийн төлөө

Монголын олимпийн боксын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид Лондонгийн олимпод хүч үзэх эрхийн төлөө хилийн дээс алхах гэж байна. Олимпийн наадмын хөтөлбөрт анх удаа багтаад буй эмэгтэйчүүдийн боксын тэмцээн 48, 60 ба 75 кг гэсэн дөрвөн жингийн ангилалд болох юм. Харин олимпийн эрх олгох ДАШТ Хятадын Чунхуандао хотноо тавдугаар сарын 9-20-нд болно. Тэмцээн 45-48, 51, 54, 57, 60, 64, 69, 75, 81 ба +81 кг гэсэн 10 жингийн ангилалд болох ба эдгээрээс олимпийн гурван жинд эхний найман байрт шалгарсан тамирчдад эрх олгох ажээ.

ДАШТ-д Монголын багаас 48 кг-ын жинд Т.Болортуул, 51 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ, 64 кг-ын жинд Э.Уянга нар оролцох юм. Монголын багийн ахлагчаар Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг, дасгалжуулагчаар Л.Энхбаатар, Д.Нармандах нар ажиллах ажээ. Баг тамирчид ирэх лхагва гаригт эх орноосоо мордох юм байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж