Хүнсний ногооны үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Хүнсний ногооны үнэ буурчээ

Тавдугаар сарын 5-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнэ  өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.1-8.9 хувиар өссөн гэсэн мэдээллийг Үндэсний статистикийн хороонооос гаргажээ. Дотоодын төмсний үнэ 1.1 хувь, манжингийн үнэ 6.4 хувь, дотоодын луувангийн үнэ 3.5 хувиар тус, тус буурсан бол байцааны үнэ 8.9 хувь, сонгины үнэ 1.7 хувиар өсчээ.

Харин энэ үнийг өмнөх долоо  хоногийн дундаж үнэтэй харьцуулахад дотоодын төмсний үнэ 1.1 хувь, сонгины үнэ 1.1 хувиар тус бүр буурсан бол байцааны үнэ 1.8 хувь, манжингийн үнэ 1.6 хувиар өсчээ. Харин луувангийн үнэ  харьцангуй тогтвортой байна гэж статистикчид мэдээлсэн байна.

Д.Сура
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж