Аугаа түүхийг хамтдаа гэрчилье

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Аугаа түүхийг хамтдаа гэрчилье

Скайтелийн эрхэм хэрэглэгч та  Лондонгийн Олимп үзэхэд бэлэн үү?  Зөвхөн Скайтел группээс  дараа төлбөрт хэрэглэгчдэдээ олгож буй энэ боломжийг танд танилцуулъя. Магадгүй Олимп үзэх хоёр азтаны нэг нь та ч байж мэднэ.

Үүний тулд хэрэглэгч та зөвхөн хугацаандаа төлбөрөө төлсөн байх шаардлагатай бөгөөд энэ сарын 5-наас 25-ны өдрийг дуустал хэрэглэгчдийн 10.000 төгрөгийн төлөлт бүрт сугалааны эрх олгоно. Мэдээж үнэнч хэрэглэгчдэдээ илүү боломж олгох үүднээс ашигласан жилийг нь харгалзаж байгаа. Хэрвээ хэрэглэгч та  1-3 жил дугаараа ашиглаж байгаа бол 10.000 төгрөг төлөлт бүрдээ 1 сугалааны эрх, 4-8 жил дугаараа ашиглаж байгаа бол 10.000 төгрөг төлөлт бүрдээ 2 сугалааны эрх авна. Харин 8-аас дээш жил ашиглаж байгаа хэрэглэгчдэдээ илүү боломжийг олгон 10.000 төгрөг төлөлт бүртээ 3 сугалааны эрх авах боломж олгож байна.

Хэрвээ та Скайтелийн хэрэглэгч биш бол санаа зоволтгүй дараа төлбөрт шинэ хэрэглэгч бүртээ 1 сугалааны эрх бэлэглэсээр байна. Аз таныг тойрохгүй гэдэгт итгээрэй.

Тохирол: 2012.05.26-ны өдөр 21:00 цагаас Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр шууд дамжуулна.

Монголын Үндэсний Олимпийн хорооны Алтан түнш Скайтел групп

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж