Хүүхдүүд татварын сэдвээр зурж, зохион бичлэг хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд татварын сэдвээр зурж, зохион бичлэг хийжээ

Татвар төлөгчдийн өдрүүд үргэлжилж байна. Жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэдэг татвар төлөгчдийн өдрийг угтаж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Татвар бидний амьдралд” сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдаан зарласан байна. Гар зургийн уралдаанд хот, хөдөөгийн 42 сургуулийн 260 гаруй сурагч оролцжээ. Тэргүүн байранд Дорнод аймаг Хэрлэн сумын наймдугаар сургуулийн 11б ангийн сурагч Л.Буджав шалгарч, удаах байруудыг Дундговь аймаг Дэрэн сумын дунд сургуулийн 7а ангийн сурагч Ж.Мөнх-эрдэнэ, Дархан-Уул аймаг 18 дугаар сургуулийн 11б ангийн Г.Гантулга, Өвөрхангай Арвайхээр сумын нэгдүгээр сургуулийн 5в ангийн сурагч Б.Мөнхзул нар эзэлжээ. Шагналт байранд Ховд аймаг, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн 10 гаруй хүүхэд шалгарсан байна. 
 
Харин “Татвар миний амьдралд” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд нийт  64 сургуулийн 468 сурагч оролцож, татварын сэдвээр өөрсдийн санааг өвөрмөц хэлбэрээр бичиж ирүүлсэн байна. Тэднээс нийслэлийн Чингэлтэй дүүргийн  24 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч З.Зол, нийслэлийн нэгдүгээр сургуулийн 11б ангийн сурагч Б.Оюунхишиг, Дорнод аймгийн Хэрлэн сумын тавдугаар сургуулийн 11г ангийн сурагч Б.Хулан, Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 9-6 ангийн сурагч А.Билгүүн нар эхний гурван байрт оржээ.

Д.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж