Улс орныг нь өөрчлөх зургаан жил

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Улс орныг нь өөрчлөх зургаан жил

ОХУ-д анх удаагаа дөрөв биш зургаан жилийн хугацаагаар ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Путины инаугураци буюу ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол даваа гаригт болно. Засаглалын уртасгасан хугацаанд давуу тал (аль болох ихийг бүтээх), мөн сөрөг тал (бүхэл бүтэн зургаан жилийн турш хууль ёсны байх, уул нь засаглал илүү уян хатан байх ёстой) бүгд л байгаа. Урт хугацаанд засаг барилаа гээд тэр нь дандаа тогтвортой байна гэсэн баталгаа үгүй.

1991 онд  РСФСР  байсан ОХУ-ын анхны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байв. 1993 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрөв хүртэл жил болгон буулгасныг тэр цагийн удирдагч Борис Ельцин тайвнаар хүлээн авч байлаа. “Бид түүний оролцоогүйгээр хугацааг нь хассан юм. Тэр ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр үүнд тайван хандсан” хэмээн түүний Тамгын газрыг толгойлж байсан Сергей Филатов ярьж байна. Ельцин дөрвөн жилээр ерөнхийлөгчөө сонгодог Америкийн зарчимд дуртай байсан гэнэ. Мөн тэрээр дахиад сонгогдох хүсэлгүй, ядарсан байжээ. Урт хугацаагаар сонгогдсон ерөнхийлөгчтэй бол нийгэм тайван гэж үздэг хүмүүс байдаг. Үнэн хэрэгтээ бол засаглалын өөрчлөлт нь шинэ хүлээлтийг гарган тэр нь нийгэм, улс төрийн тогтвортой байдлыг үүсгэдэг аж.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаа болгох санаачлагыг 2008 онд ерөнхийлөгчийн ажлынхаа эхний жилд Дмитрий Медведев гаргасан юм. Бүрэн эрхийн хугацаагаар ажиглагчид өөр өөр санаа бодолтой байна.

Дөрвөн жил бол бага хугацаа, зургаан жилийн дотор ерөнхийлөгч өөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх боломжтой гэж улс төр судлаач Леонид Поляков үзэж байна. Эдийн засгийн хөгжил болон улс төрийн иситемийн өөрчлөлтийн шинэ эх сурвалжийг олоход зургаан жил хангалтай гээд Оросын Үндэсний стратегийн зөвлөлийн дарга нарын нэг Иосиф Дискин түүнтэй санал нэг байгаа аж.

Харин Эдийн засгийн дээд сургуулийн Улс төрийн судалгааны лабораторийн эрхлэгч Валерия Касамара “Оросын хувьд дөрвөн жил хамгийн сайн хувилбар” гэж ярив. Нэг талаас тэр нь хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хангалтгүй мэт боловч хэрэгжүүлэхийн төлөө нь хүнийг дайчлах хурдан үр дүн гаргах хугацаа гэж тэр тайлбарлав. Үүний зэрэгцээ ерөнхийлөгчийн засаглал нь ардчиллыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой учраас тэр нь аль болох олон удаа гэсэн зарчмаар явах ёстойг тэр санууллаа.

Ирж буй зургаан жил тайван биш болно. Хрущев хүртэл долоон жилийн хугацаагаа тав болгон засч байв гэж Үр дүнтэй улс төрийн сангийн ерөнхийлөгч Глеб Павловский ярив. Энэ хугацаанд ноцтой хямралуудаар дайрах хоёр урван үе гарч ирэх бөгөөд ерөнхийлөгч түүнийг давахын тулд ихээхэн ноцтойгоор ажиллах болно гэж тэр дүгнэв. Урт хугацааг туулахаар ерөнхийлөгч ажиллахаасаа илүүтэйгээр маневр хийнэ гэж тэр дүгнэж байна.

Инагурациас эхлээд л ээдрээ гарна. Путины удирдсан Засгийн газрыг Путин өөрийн зарилгаар буулгах болно. Тиймээс үүрэг гүйцэтгэгчээ тавих хэрэгтэй байв.

Одоо Путинд 2018 он хүртэлх өргөн хөтөлбөр байгаа. Түүнд Сочийн өвлийн олимп, дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээн зэрэг зөвхөн байгаа биш. Энэ сард тэрээр “Их найм” саммитийн хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзана. Тэр нь тавдугаар сарын 18-19-ны хооронд АНУ-ын ерөнхийлөгчийн Кемп-Дэвид дэх зусланд болох ёстой. 2014 онд “Их наймыг” Путин Орост хүлээн авна. Энэ жилийн есдүгээр сарын 1-8-нд Путин Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны  байгууллагын уулзалтыг Владивостокийн “Русский” аралд хүлээн авна.

Оросын хувьд чухал гадаад үйл явдлуудад 2013 оны Гүржийн ерөнхийлөгчийн сонгууль, Украин, Белорусийн тэргүүн нарын 2015 оны сонгууль ба Евроазийн эдийн засгийн холбоог байгуулахаа 2015 онд дуусгах зэргийг нэрлэж болно.

Дотоод үйл явдлын хувьд мужийн захирагч нарын шууд сонгууль болох ёстой. Ирэх сард хүчин төгөлдөр болох хуулийн дагуу зургаан бүсийн томилгооны дарга нарыг олон нийтийн сонголтоор солино. Кремлийн хувьд 2015 оны Москва хотын захирагчийн сонгууль чухал байх ёстой. Нийслэлд эсэргүүцлийн хөдөлгөөн хүчээ авч байгаа учраас энд сөрөг хүчний төлөөлөгч гарч ирэх магадлалтай. Сөрөг хүчний мэр нь ерөнхийлөгчийн сонгуулийн холбооны хэмжээний тоглогч болно гэсэн үг юм. Ерөнхийлөгчийн дараагийн сонгуулийн ерөнхий бэлтгэл нь Төрийн думын 2016 оны сонгууль болох юм.

Ойрын хугацаанд Путин Олон нийтийн телевизийн даргыг сонгох ёстой. Мөн түүний зөвлөлийг батална. Тавдугаар сарын 26-нд Путин “Нэгдмэл Орос намын” даргаа өгнө. Путин цаашид “Ард түмний фронт” дээр тулгуурлан ажилах болов уу. Фронт ирэх намраас хөдөлгөөн гэж албан ёсоор бүртгүүлнэ. Эцэст нь Ходорковскийн хэрэгт шинэ эргэлт гарахгүй бол тэрээр 2016 онд шоронгоос суллагдах юм. Тэр нь Оросын улс төрийн амьдралд ямар нэгэн нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.

Путин ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаа ялалт байгуулсан юм. Тэрээр 2000-2008 онуудад  ОХУ-ын ерөнхийлөгч байлаа. Сүүлийн дөрвөн жилийн дотор Путин Засгийн газрын тэргүүнээр ажиллав. Түүнийг ерөнхийлөгч болсны дараа Засгийн газрын тэргүүнээр өнөөдөр ерөнхийлөгчийн хугацаагаа дуусгаж байгаа Дмитрий Медведев ажиллана гэсэн хүлээлт байгаа юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж