Хот орчмын ногоон бүсэд шалгалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Хот орчмын ногоон бүсэд шалгалт хийж байна

Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газраас хот орчмын ногоон бүсэд шалгалт хийж байна. Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус газрын галын байцаагч нар Богдхан уул болон Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн ногоон бүсэд ажилладаг байгаль хамгаалагч нарын ажлыг шалгаж эхэлсэн байна. Мөн морьтой болон явган эргүүлийн багийнхантай уулзаж, ногоон бүсийн өнөөгийн байдлын талаар ярилцах ажээ. Одоогийн байдлаар тус газраас дөрвөн баг гарган зургаан чиглэлд шалгалт хийж эхэлжээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж