Анжелина Жоли жин нэмэх гэж тогооч урьжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.06-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли жин нэмэх гэж тогооч урьжээ

Хуримынхаа өмнө ихэнх сүйт бүсгүйчүүд жин хасах тухай боддог бол Анжелина Жоли ядаж л таван кг жин нэмэх хүсэлтэй байгаа гэнэ.

Брэд Питт болон Анжелина Жоли нар энэ зун хуримаа хийхээр төлөвлөсөн бөгөөд хуримын бэлтгэл ажилдаа хэдийнэ анхаарч эхэлсэн гэнэ. Харин сүйт бүсгүй даашинзаа захиалахын өмнө жин нэмэхгүй бол ирсэн зочдод гоё харагдахгүй хэмээн санаа зовох болжээ. Брэд Питт ч мөн санал нэгтэй байгаа бөгөөд тэд хоолны нэвтрүүлэг болон номоороо нэрд гарсан тогооч Жейми Оливерийг  гэртээ урьсан байна. Жейми Оливер нь амттай хэрнээ эрүүл хооллолтын талаар туршлагатай тогооч юм.

Жейми Оливер сүүлийн үед Брэд Питтийн гэрт очиж, илчлэг ихтэй эрүүл хоол хийх талаар Жолид зааж байгаа гэнэ. Хүүхдүүд нь тогоочийг гэрт нь ирэхэд их дуртай байдаг гэж Брэд Питтийн гэр бүлийн нэг найз нь хэлсэн гэнэ.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж