“Сонгогчоос төлөөлөгч” уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.06-нд нийтлэгдсэн

“Сонгогчоос төлөөлөгч” уулзалт боллоо

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын Жендэрийн үндэсний хороо хамтран “Сонгогчоос төлөөлөгч” сэдэвт уулзалт зохион байгууллаа. Түүнд улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага, иргэний хөдөлгөөний эмэгтэйчүүд, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Уулзалт дээр Жендэрийн үндэсний хорооны дэд дарга Б.Долгор хэлэхдээ “Урьд өмнөх сонгуулиудыг бодвол энэ удаа нөхцөл байдал өөрчлөгдсөн. Жендэрийн тэгш байдлын тухай хуультай боллоо. Төрийн албанд эмэгтэйчүүд 15-30 хувийн суудлын квоттой, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 20 хүртэл хувийн квоттой болсон. Эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх сонирхол, нэр дэвших боломжтой эмэгтэйчүүдийн тоо ч нэмэгдлээ. Эмэгтэйчүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхэд зориулсан арга хэмжээг хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан нь зохих үр нөлөөг үзүүллээ.

Энэ үйл ажиллагаанд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан байнга тусалж ирсэн. Эмэгтэйчүүд зөвхөн сонгогч байсан бол одоо иргэдийнхээ төлөөлөл болж УИХ-д төлөөллөө нэмэгдүүлэх боломж бүрдэж байна” гэлээ.

УИХ-д гурван эмэгтэй гишүүн байгаа нь Монгол Улсын 1,5 сая эмэгтэйчүүдийн 0,00002 хувь болж буй судалгаа гарчээ. Зөвхөн сонгуульд саналаа өгдөг сонгогч, нэр дэвшигчдэд тусалдаг сайн туслагчид байсаар ирсэн эмэгтэйчүүд одоо төрд төлөөлөл болох цаг ирснийг уулзалтад оролцогчид тэмдэглэлээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж