Деми Мур Эштонийг үгүйлэхээ больсон

Хуучирсан мэдээ: 2012.05.06-нд нийтлэгдсэн

Деми Мур Эштонийг үгүйлэхээ больсон

Өдгөө 49 настай жүжигчин Деми Мур саяхан өөрийн твиттерийн нэрийг солихоор шийдсэн ажээ.

Жүжигчин твиттертээ @mrskutcher нэртэй байсан бөгөөд саяхан уншигчдад хандан, шинэ нэр сонгоход туслахыг хүссэн гэнэ. “Цаг хугацаа өнгөрч, юмс өөрчлөгдөж байна. Би твиттерийн нэрээ солих цаг болжээ” хэмээн бичсэн байна.

Түүнд нэр сонгоход хамгийн эхлээд санал тавьсан нэгэн бол телевизийн хөтлөгч Пирс Морган байсан бөгөөд @mrsmorgan? гэвэл ямар байх бол гэж тоглоом хийсэн гэнэ. Харин Деми бичихдээ “Твиттерийн нэр сонгох нь зарим хүмүүст хөгжилтэй, зарим хүмүүст инээдтэй санагдаж байна л даа. Би харин хялбар нэр олсон гэж бичээд @justdemi (зүгээр л Деми) гэсэн нэртэй болно. Та нарт ямар санагдаж байна вэ” хэмээн хариу бичжээ.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж