Грект сонгууль болж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.06-нд нийтлэгдсэн

Грект сонгууль болж байна

Грект өнөөдөр өглөөнөөс парламентийн сонгуулийн санал хураалт эхэллээ. Сонгуульд 32 нам оролцож байгаа бөгөөд 9,9 сая иргэн санал өгөх юм байна. Грекийн парламент нь 300 гишүүн бүхий нэг танхимтай юм байна. Сонгуулийн өмнө нэр дэвшигчдийн дэвшүүлж байгаа гол хөтөлбөр нь улс орноо эдийн засгийн хямрал болон их өрөөс гаргах асуудал болоод байна.

Одоогийн парламентад суудалтай таван намаас гадна дахиад дөрвөөс тав хүртэл намууд парламентад суудал авах магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Учир нь сонгогчид одоогийн улс төрийн бодлогыг эсэргүүцэж байгаа учир өөр сонголт хийхээ мэдэгдэж байсан юм.

Сонгуулийн санал хураалт өнөө орой орон нутгийн цагаар долоон цагт дуусах бөгөөд хэрэв сонгуулийн дүнгээр хамгийн их санал авсан хоёр нам эвсэл байгуулах талаар тохирч чадахгүй бол дахин сонгууль явуулж магадгүй гэнэ.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж