НХХЯ-аас нэг өдрийг эрүүл, аюулгүй орчин бий болгох, хот сум суурингаа цэцэрлэгжүүлж, тохижуулах, дэд бүтцийг нь сайжруулах, аж ахуйн нэгж байгууллагууд энэ өдөр ажиллаж хуримтлуулсан хөрөнгөөр орон нутаг, байгууллагынхаа орлого багатай, ядуу өрхүүдийн хөгжлийг дэмжих, тэдний ажиллаж амьдрах орчин нөхцөлийг нь сайжруулах, ажилгүй иргэдийг ажлын байр, ажил мэргэжилтэй болоход нь туслах, нийтийг хамарсан ажилд хамруулж орлогожуулах зэргээр өрх гэр бүлд чиглүүлэн ажиллахыг уриалсан.
“Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-ийн 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 110.7 мянган хүн сайн дураар ажилласан гэсэн мэдээ гарчээ.
Уг арга хэмжээний хүрээнд аж нэгж байгууллага, иргэд нийтийн эзэмшлийн зам, талбай, хүрээлэн байгаа байгаль орчноо тохижуулах, цэвэрлэх, моджуулах, зүлэгжүүлэх зэрэг ажлаас гадна “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” бий болгосон орлогоосоо хандивлах, гэр авч өгөх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд ном, тоглоом өгөх, эрүүл мэндийн үнэгүй үзлэг эмчилгээ хийх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр гардуулах зэрэг ажлуудыг зохион байгуулжээ.
Өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд зохион байгуулагдсан бүх нийтийн хөдөлмөрийн өдрийн арга хэмжээнд хамрагдсан иргэн, аж ахйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд ажилласан өдрийн орлогоо өрх гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад насан зэрэг өрх гэр бүлд чиглүүлсэн нь ихээхэн онцлог ач холбогдолтой байлаа.