Өнгөрсөн зунаас эхлэн Ангараг гаригийн Индевор хонхорт байгаа энэ төхөөрөмжийн өгөгдлийг судалсан НАСА-гийн судлаачид сансрын солир энэ гариг дээр унахад газрын гүнд байгаа ус гадагшилдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Солир унахад бий болсон хонхорт гүнээс ус урсахдаа эрдэс бодисын нэгдлийг үүсгэдэг ажээ.
Өмнө нь Ангараг тивийг ажиглаж байхад харагдаж байснаас огт өөр эрдсийн судал харагдаж байгаа нь тэнд ус урсч байдгийг нотолж байгаа юм хэмээн Opportunity төхөөрөмжийн судалгааны багийн судлаач эрдэмтэн Стив Сквайрэс ярьжээ.
Ирэх хоёр сарын хугацаанд Opportunity төхөөрөмж улаан нүдэн гаригийн бусад хонхор газарт судалгааны өгөгдөл цуглуулах юм байна. Түүнчлэн НАСА өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Curiosity нэртэй шинэ төхөөрөмж хөөргөсөн бөгөөд энэ оны наймдугаар сард гариг дээр буух юм.