Непалд үерээр 13 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.06-нд нийтлэгдсэн

Непалд үерээр 13 хүн амиа алджээ

Непалийн баруун хэсэгт байдаг Аннапурна уулын гол үерлэн, наад зах нь 13 хүн амиа алдсан талаар ВВС мэдээллээ.

Олон арван хүн сураггүй болоод байгаа бөгөөд сураггүй хүмүүсийн тоонд ОХУ-ын гурван жуулчин орсон ажээ. Үер уулын дагуух суурин болон Балбын  хоёр дахь том хот болох Похара хотод болсон байна. Хүн, мал болон байшин, барилга үерт урссан ажээ.

Цагдаа нар үер эхэлж болсон газар руу очихоор явж байгаа юм. Цагдаагийн ажилтан хэлэхдээ Сети голын үер Харапани суурингийн хоёр байшин болон олон тооны оромжуудыг урсгасан гэжээ.

Ойрд бороо огт ороогүй хэрнээ үер болсонд хүмүүс гайхаж байгаа юм. Үерийн тухай мэдээллийг хүмүүс ердөө  аваагүй байсан бөгөөд магадгүй уулын ус буусан байх гэж таамаглаж байна.

Аннапурна уул нь дэлхийн хамгийн өндөр уулсын 10-т жагсдаг бөгөөд 8091 метрийн өндөртэй юм. Уулын халуун рашаанд орохоор  жуулчид олноор тийшээ  очдог ажээ.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж