Виктория Бекхэм бизнестээ хэт анхаарчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.06-нд нийтлэгдсэн

Виктория Бекхэм бизнестээ хэт анхаарчээ

Виктория Бекхэм хувцас  загварын ажилдаа хэт анхаарснаас том хүүгээ сургуульд хүргэхээр явахдаа хүүгээ гэртээ үлдээснээ мэдэлгүй явчихсан гэнэ. Тэрбээр өглөө яаран сандран, охин Харпераа машины хүүхдийн суудалд суулгаад гэрээсээ нэлээд хол явсны дараа арын суудал хоосон байгааг анзаарчээ. Уг нь Бруклин хүүгээ сургуульд хүргэх гэж явсан ч Виктория түүнийг  гал тогооны өрөөнд байсныг санасан тухайгаа нэгэн сэтгүүлд саяхан ярилцлага өгөхдөө хэлсэн аж.

Виктория ажил болон охин Харпертээ бүхий л анхаарал хандуулж байгаа учир Дэвид хөвгүүдтэйгээ ихэнх цагийг өнгөрөөж байгаа юм.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж