УИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш 10.00 цагт хуралдана. Хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм.
Г.ДАРЬ