Э.Батшугар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.06-нд нийтлэгдсэн

Э.Батшугар мэдээлэл хийнэ

МАХН-ын дарга Н.Энхбаярын ууган хүү Батшугар өнөөдөр 13.00 цагт “Зууны мэдээ” сонины байр, Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийх болсон байна. Төв аймгийн Урьдчилан хорих төвд уржигдар өглөөнөөс эхлэн өлсгөлөн зарласан МАХН-ын дарга Н.Энхбаярын бие муудаж, өчигдөр Урьдчилан саатуулах 461 дүгээр ангид хүргэгдсэн ирсэн юм. Яаралтай эмчилгээнд оруулах шаардлага байсан боловч эмч нар нь амарчихсан байсан гээд нэлээд асуудал үүссэн гэх мэдээлэл байна. Тэгэхдээ гэр бүлийнхэн болон намынхнаас нь удаа дараа хүсэлт гаргаснаар гэр бүлийнхэн нь өчигдөр Н.Энхбаяр даргатай уулзсан бөгөөд Э.Батшугар нь энэ бүх үйл явдлын талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж