Байдал хурцадмал байсан Хомс, Хаме, Идлибе болон Дараа зэрэг хотууд болон Дамаск хотын захын дүүргүүдэд их буугаар буудах нь багассан талаар генерал Роберт Муд хэлсэн байна. Одоо ажиллаж байгаа 60 ажиглагч бүх дүүрэгт ажиллаж хүрэлцэхгүй байгаа ч өнгөрсөн зургаан өдрийн дараа байдал харьцангуй тайван болсон бөгөөд хүчирхийлэл багассан гэж баталж чадна хэмээн генерал тэмдэглэсэн аж.
Сирийн эсрэг хүчний бүлгүүдийн толгойлогч нартай ажиглагчид холбоо тогтоосон бөгөөд Сирийн Засаг захиргаа болон эсрэг хүчин Кофи Аннаны энхийн төлөвлөгөөг биелүүлэхэд татгалзахгүй байгаа мэт санагдсан гэж Роберт Муд хэлсэн юм. Гэхдээ бодит байдалд боломж хэр их байгаа талаар хэлэхэд арай эрт байна гэжээ.