Ч.Амарболд, О.Зоригт нарыг III эмнэлэг рүү шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.06-нд нийтлэгдсэн

Ч.Амарболд, О.Зоригт нарыг III эмнэлэг рүү шилжүүлжээ

“Долдугаар сарын 1-ний” гэх тодотголтой, дөрвөн хүний амь нас хохирсон хэрэгт буруутгагдаж, улмаар Урьдчилан саатуулах төвд сар гаруй хугацаанд хоригдож буй цагдаагийн экс-дарга нарыг Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэг рүү шилжүүлжээ. ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан С.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх нарын ар гэрийнхний зүгээс тэднийг батлан даалтад гаргах асуудлаар Сүхбаатарын дүүргийн шүүхэд удаа дараа хандсан ч хүсэлтийг хүлээн аваагүй аж. Харин энэ удаад хошууч генерал Ч.Амарболд, дэд хурандаа О.Зоригт нарын биеийн байдал эрс муудсан тул Сүхбаатар дүүргийн шүүх шүүгдэгчдийн биеийн байдлыг харгалзан үзэж, Ч.Амарболд, О.Зоригт нарыг Н.П.Шастины нэрэмжит Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэгт шилжүүлэхийг зөвшөөрсөн байна.

Бусад хоёр шүүгдэгчийн тухайд Урьдчилан саатуулах 461 дүгээр ангид үргэлжлүүлэн хорьж байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж