Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2012.05.06-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн бирж 2012 оны дөрөвдүгээ сарын 23-27-ны хооронд таван удаагийн арилжаагаар нийт 57 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 412.1 сая төгрөгөөр арилжсан байна. Анхдагч зах зээлийн арилжаагаар "Э-Транс Ложистикс " ХК-ийн 7.7 сая ширхэг хувьцааг 924.0 сая төгрөгөөр арилжлаа.

Компанийн бондын хоѐрдогч зах зээлийн арилжаагаар “Жаст Агро” компанийн 7.0 мянган ширхэг “Монгол Мах” бондыг 70.1 сая төгрөгөөр арилжсан байна.

ТОР-20 индекс 19897.11 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 459.58 нэгжээр буюу 2.2 хувиар буурсан байна. Индексийн сагсад багтах Монголын цахилгаан холбоо /10.7%/, Шарын гол /9.9%/, Говь /5.4/, Таван толгой /4.5%/, Хөх Ган /3.2%/, Ремикон /1.1%/, Баянгол ЗБ /0.9%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 38.1 тэрбум төгрөгөөр буюу 2.0 хувиар буурч, 1 их наяд 897.1 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Хар Хорин /31.8%/, Дархан тээвэр /15%/, Улаанбаатар хивс /15%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Бөөний худалдаа /29.9%/, Баялаг налайх /22.2%/, Оллоо /14.5%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 57 үнэт цаас арилжигдсанаас 21 үнэт цаасны ханш өсч, 28 үнэт цаасны ханш буурч, 8 үнэт цаасны ханш тогтмол байлаа Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Хөх ган /812.6 мянган ширхэг/, Ремикон /301.1 мянган ширхэг/, Гермес Центр /101.9 мянган ширхэг / компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Хөх ган /146. сая төгрөг/, Ремикон /53.8 сая төгрөг/, АПУ /48.1 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.

Монголын хөрөнгийн бирж
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж