Кубын Элчин сайдыг хүлээн авч, уулзав

Хуучирсан мэдээ: 2012.05.06-нд нийтлэгдсэн

Кубын Элчин сайдыг хүлээн авч, уулзав

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.О.Феблесийг өнгөрөгч баасан гаригт /2012.05.04/ хүлээн авч, уулзан хоёр талын харилцаа болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Дэд сайд Г.Тэнгэр хоёр орны хооронд тогтсон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, цаашид ч бататган хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломж бололцоо байгааг тэмдэглэв. Элчин сайд М.О.Феблес хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс Куба Улсын эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Лабиофам” компанийн төлөөлөгчид Монгол Улсад айлчлах гэж байгаа тухай мэдээлэв гэж ГХЯ-ны олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж