Н.Энхбаярыг хорих эмнэлэгт шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.05-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг хорих эмнэлэгт шилжүүллээ

Төв аймгийн урьдчилан хорих төвд хоригдож байсан Н.Энхбаяр өчигдрийн 07.00 цагаас эхлэн өлсгөлөн зарлаад байсан ч 22.00 цагийн үед түүний бие муудсан тухай өмнө нь мэдээлсэн билээ.

Н.Энхбаярыг өнөөдөр 18.00 цагийн үед эхнэр О.Цолмон, хүү Н.Батшугар нартай нь уулзуулсан ба 21.00 цагийн орчимд хорих 461-р ангийн эмнэлэг рүү албадан шилжүүлжээ.
Мөн эх сурвалжийн мэдээлснээр МАХН-ын гишүүд, дэмжигчид одоо хорих 461-р ангийн гадаа цуглаж эхлээд байгаа аж.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж