Европын лидерүүд Грект туслахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Европын лидерүүд Грект туслахыг дэмжлээ

Европын холбооны (ЕХ) гишүүн орнуудын лидерүүд тавдугаар сарын 7-ны саммитаараа Грект туслах гурван жилийн төлөвлөгөөг батлав.

Энэ жилд Грекийн авах 30 тэрбум ам.долларын эхний хэсгийг тус улсад тавдугаар сарын 19-нд шилжүүлэн өгнө гэж хүлээгдэж байна. Гурван жилийн дотор Грек нийтдээ 110 тэрбум евроны тусламж авах ажээ.

Евро бүсийн орнуудын Сангийн сайд нар Грект туслах төлөвлөгөөг баталсан юм. Төлөвлөгөөний дагуу ЕХ-ноос 80 тэрбумыг, Олон улсын валютын сангаас 30 тэрбум еврог тус тус гаргахаар болжээ. Грек өөрийн ээлжинд зээлдүүлэгч нарын тавьсан шаардлагуудыг биелүүлэхээр болсон байна. Тэнд төсвийн алдагдлыг багасгах мөн татварыг нэмэх зэрэг асуудал оржээ.

Нийтдээ 300 тэрбум орчим евро болсон төсвийн алдагдлыг нөхөх болон улсын өрийг барагдуулахад Грект Европын холбооны тусламж хэрэгтэй. Грекийн эрх баригчид тусламжийг албан ёсоор хүссэн хүсэлтээ дөрөвдүгээр сарын 23-нд гаргасан юм. Эхлээд Грект 45 тэрбум еврогийн тусламж  хэрэгтэй гэж байсан нь хангалтгүй болсон билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж