Хэрэггүй улаан цаас бол чухамдаа үндэслэлгүй амлалт, хэрэггүй улаан мэдээлэл, улаан галзуу сэтгэлгээ, улайрсан бодлыг тээсэн улаан цаас.
Хэрэггүй хөх цаас бол нь бас л үндэслэлгүй амлалт, хэрэггүй хөхөрсөн мэдээлэл, галзуу хөөргөн сэтгэлгээ, хоосон бодлыг агуулсан хөх цаас.
Хэрэггүй ногоон цаас гэдэг нь мөн л үндэслэлгүй амлалт, хэрэггүй ногоорсон мэдээлэл, ядуу ногоон сэтгэлгээ, ногоорсон бодлын илэрхийлэл ногоон цаас аж.
Үнэн бол үнэн, угтаа тэр өнгөгүй юм. Ийм үнэнд улаарч, хөхөрч, ногоорч хүрч үл чадах. Харин тэр үнэнд ухаарч, сэхээрч, чадвал, гэгээрч л хүрнэ. Хэрэггүй өнгөт цаас гагцхүү ухаарал, сэхээрэл,гэгээрлийн дүнд л хэрэгтэй үнэт цаас болдог. Ингэж ухаарч, сэхээрч, гэгээрэхэд харин ухаарсан, сэхээрсэн, гэгээрсэн ганц ч болов хүн л хэрэгтэй, харин өнгөт нам огт биш.
Эх сурвалж: undesniibolovsrol.blogspot.com