Английн хунтайж Уилльямийн эхнэр Кейт Миддлтоны ачаар загварын үйлдвэрлэлийн ашиг асар их нэмэгдсэн гэнэ. Кейт Миддлтоны өмссөн даашинз, ядаж л адилхан хувцас дэлгүүрийн лангуунаас шууран зарагддаг болсон аж. Хамгийн хачирхалтай нь зөвхөн нас тогтсон эмэгтэйчүүдээс өөр хүн тоодоггүй байсан биеийн өнгөтэй шилэн трико Кейт Миддлтоны нэрийн хуудас болсноос хойш шилэн трико худалдаалагчдын ашиг асар их өсчээ. Британийн супермаркетын том сүлжээ “Asda”-д л гэхэд шилэн тирконы худалдаа 500 хувиар нэмэгдсэн аж.
Н.ЭНХ