Сонгуульд мониторинг хийх ажил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.05-нд нийтлэгдсэн

Сонгуульд мониторинг хийх ажил эхэллээ

УИХ-ын
сонгуулийн үйл явц болон үр дүнд мониторинг хийх хяналтын ажлыг
эхлүүллээ. Нээлттэй нийгэм форум, “Глоб интернэйшнл” ТББ, Сонгогчдын
боловсрол төв, “Филантропи хөгжлийн төлөө төв” Хүний эрх, хөгжил төв,
“Мидас” төрийн бус байгууллагууд нэгдэн, ийнхүү мониторинг хийх юм
байна. Эдгээр байгууллага 2008 онд анх нэгдэн “Шударга сонгуулийн төлөө
иргэний нийгмийн хяналт” сүлжээг байгуулж байжээ. Энэхүү үйл ажиллагааг
албан ёсоор эхлүүлсэнийг мэдэгдэн өчигдөр Нээлттэй нийгэм форумын хурлын
танхимд гарын үсэг зурах ажиллагаа болсон юм. Ингэхдээ Cонгуулийн
саналын хуудсыг хэвлэх, хадгалах, хамгаалах, хүргүүлэх, архивлах үйл
явц, нэрсийн жагсаалт, хэвлэл мэдээлийн болон сонгуулийн автоматжуулсан
системийн мониторинг хийх ажээ.

Энэ удаагийн сонгуулийг ихээхэн
онцлогтой хэмээн дүгнэж байгаа. Учир нь сонгуулийн үйл явцад урд нь
гадаадын  болон нам, хүчнүүдийн ажиглагчид хяналт хийдэг байсан бол
Сонгуулийн тухай шинэ хуулиар иргэний нийгмийн, төрийн бус байгууллагууд
оролцож болох тухай заажээ. Ажиглалт хийх судалгааны ажилтнуудыг
сургалтад суулгах ба мониторингийн дүнг сонгуулийн дараа танилцуулах юм
байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж