Түүхийн хосгүй үнэт судрыг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2012.05.05-нд нийтлэгдсэн

Түүхийн хосгүй үнэт судрыг танилцуулав

Үндэсний бичиг үсгийн баяр “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлье” уриан дор дөрөвдүгээр сарын 26-наас энэ сарын 10-ны хооронд болохтой холбогдуулан ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгэгдсэн хоёр өв болох “Лу Алтан товч”, “Монгол шунхан данжуур”-ыг олонд танилцуулсан байна. Эдгээрийг дэлгэсэн “Жадамба буюу Найман мянгат их хөлгөн судрын цоморлиг” номын үзэсгэлэн, ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн 20 жилийн ойн арга хэмжээ өчигдөр Үндэсний Номын сангийн “Үнэт ховор номын музей”-д болсон юм. Энэ үеэр тус музейд хадгалагдаж буй Жадамба судрын хувилбаруудаас 50 орчмыг дээжлэн залсан ба иргэд түүх, соёлын үнэт бүтээлүүд, ном судрыг үзэж сонихсон байна.

ЮНЕСКО 1992 онд дэлхийн баримтат өвийн асар олон үнэт дурсгал дахин нөхөгдөхгүйгээр элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоох шаардлага байгааг харгалзан үзэж тэдгээрийг хадгалж хамгаалах зорилгоор “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийг эхлүүлжээ. Баримтат өвийн Олон улсын болон бүсийн бүртгэлийн жагсаалтад өнөөдрийн байдлаар дэлхийн даяар нийт 238 баримтат өв бүртгэгдээд байгаа ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж