Бангкокт хоёр цагдаа алагдав

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Бангкокт хоёр цагдаа алагдав

Тайландын нийслэлд  халдлагын улмаас хоёр цагдаа алагдаж, 10 цагдаа шархадсан гэж AFP мэдээлэв.

Тавдугаар сарын 8-ны өглөө сөрөг хүчин цуглаан хийж байсан цэцэрлэгийн дэргэдэх цагдаагийн постын дэргэд гар бөмбөг дэлбэрсэн байна. Харамсалтай нь энэ үеэр цагдаагийн нэг ажилтан алагдаж, таван цагдаа, гурван цэрэг шархаджээ.

Үүнээс хэдэн цагийн өмнө Бангкокийн Силом районд мотоциклтай хүн цагдаагийн эргүүлийг бууджээ. Энэ хэргийн дараа цагдаагийн төлөөлөгч Понгсапат Понгчхароен (Pongsapat Pongcharoen) цагдаа нарын нэг гэдсэндээ шарх аваад дараа нь эмнэлэгт нас барсан гэв. Мөн хоёр цагдаа ба хоёр энгийн хүн шархаджээ. Энэ хоёр тохиолдолд хэн довтолгоо хийснийг мэдээлээгүй байна.

Хэд хоногийн өмнө сөрөг хүчин улс төрийн хямралыг зохицуулах үүднээс Засгийн газартай хэлэл цээр хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэн тэд ерөнхий сайд Апхисита Ветчачивагийн есдүгээр сард парламентын сонгууль явуулах төлөвлөгөөг зөвшөөрсөн байв.

Сөрөг хүчнийхний эсэргүүцэл Тайландын нийслэлд энэ жилийн гуравдугаар сараас эхэлсэн билээ. Сөрөг хүчин ба эрх баригчдын хоорондын мөргөлдөөнөөр 20 гаруй хүн амь үрэгдээд байна. Дөрөвдүгээр сарын 23-нд сөрөг хүчин Засгийн газрыг дэмжигчдийг гранат харвагчаар буудсаны улмаас гурван хүн үрэгдэж, 70 гаруй хүн шархадсан байлаа. Дөрөвдүгээр сарын 26-нд цагдаагийнхан сөрөг хүчний цувааг резинэн сумаар буудах үеэр 16 хүн шархадсаны нэг нь цагдаа байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж