“Дарангуйлагч” олны эгдүүцлийг төрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.05-нд нийтлэгдсэн

“Дарангуйлагч” олны эгдүүцлийг төрүүлжээ

Их Британий инээдмийн жүжигчин Саша Барон Коэныг BBC телевиз ток шоунд оролцохыг хориглосон гэх яриа шуугиан дэгдээж байна. Харин BBC телевиз үүнийг үгүйсгэсэн  гэнэ. “Дарангуйлагч” хэмээх инээдмийн шинэ киногоо сурталчилж яваа жүжигчин эрийг шоу нэвтрүүлэгт оролцохыг огт хориглоогүй бөгөөд саяхан тэрбээр “Грэхем Нортон шоу”-нд оролцжээ. Гэвч шоу менежерүүд инээдмийн жүжигчин Сашаг өөрийг нь нэвтрүүлэгт оролцуулахаас огт татгалзаагүй, харин түүний шинэ киноны гол дүр Адмирал генерал Аладин олон нийтийн эгдүүцэл, бухимдлыг төрүүлжээ. Харин Адмиралын хувцсаа өмсөн, киногоо сурталчилж яваа Саша “Би төрөөс ивээн тэтгэдэг уг телевизийн шүтэн бишрэгч боловч тэд олон нийтийн шүүмжлэлээс айж намайг телевизээр гаргахыг хориглож байна. Юунд хөөрхий намайг ингэж хохирооно вэ?” хэмээн ярьжээ. Гэвч BBC телевизийн төлөөлөгч “Ямар ч хориг тавиагүй. Бид Саша Бароныг нэвтрүүлэгтээ дуртайяа урина” хэмээн мэдэгдсэн байна. Жүжигчин Саша Барон “Оскар”-ын улаан хивсний ёслолд мөн л шинэ киноныхоо дарангуйлагчийн дүрээр морилж, олны эгдүүцлийг төрүүлж байсан юм. Түүний гол дүрд нь тоглосон “Дарангуйлагч” хэмээх инээдмийн кино энэ тавдугаар сарын 16-нд нээлтээ хийх юм байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж