Н.Энхбаярыг хорих эмнэлэгт шилжүүлэх гэж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.05-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг хорих эмнэлэгт шилжүүлэх гэж байна

МАХН-ын дарга Н.Энхбаярыг яг одоо хорих 461-р ангийн эмнэлэг рүү шилжүүлэх гэж байна. Төв аймгийн урьдчилан хорих төвд хоригдож байсан Н.Энхбаяр өчигдрийн 07.00 цагаас эхлэн өлсгөлөн зарлаад байсан ч 22.00 цагийн үед түүний бие муудаж, эмч нар нарийн мэргэжлийн шинжилгээ аваад байсан юм. Одоогоор эмч нар тодорхой хариу өгөөгүй байгаа аж. Шинжилгээний хариуг эмч нарын зөвлөлөөр шийдвэрлэж, прокурор, шүүгч, мөрдөн байцаагч нартай зөвлөлдөж, эмнэлэгт шилжүүлдэг юм байна. Гэхдээ одоогоор прокурор, шүүгч, мөрдөн байцаагч нартай холбогдож чадахгүй байгаа гэнэ.

Яг одоо хорих 461-р ангийн эмнэлэг рүү шилжүүлэхээр түргэний машин Төв аймгийн цагдан хориход ирээд байгаа ч түүнийг суулган авч явахыг баттай харна хэмээн ар гэрийнхэн болон намын нөхөд тэнд хүлээж байна. Эх сурвалж “Яг одоо 461-р хорих ангиас түргэн тусламжийн машин ирсэн, авч явах гэж байна. Биеийн байдал нь ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй байна” гэв.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж