Амиа золиослогч 15 настай хүү байжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.05-нд нийтлэгдсэн

Амиа золиослогч 15 настай хүү байжээ

Пакистаны зах дээр өнгөрсөн баасан гаригт Талибаны амиа золиослогч бөмбөг дэлбэлснээс 20 хүн амиа алджээ.

“Осама Бин Ладеныг баривчилсан газраас Пакистаны босогчид энгийн иргэдийг хөнөөж буйг шүүмжилсэн захиа олдсон” гэж АНУ-ын албаны хүн мэдээлсний дараа уг хэрэг болсон юм. Амиа алдагсдын тав нь Исламын зэвсэгт босогчдын эсрэг тэмцлээрээ гавьяа байгуулсан  Бажур мужийн аюулаас хамгаалах албаны гишүүд байсан аж. Харин бусад нь зах дээр наймаа хийж байсан энгийн хүмүүс гэнэ. Дэлбэрэлтийн улмаас 40 гаруй хүн гэмтэж бэртжээ. Харин амиа золиослогч нь 15 орчим настай хүү байжээ. Тэрээр аюулаас хамгаалахын хүчин байрлаж байсан газарт ойртож очоод өөрийгөө дэлбэлжээ. Амиа алдагсдын дунд сургуулийн хүүхдүүд, эмэгтэйчүүд байсан гэнэ. Дэлбэрэлтэд өртсөн байшин барилгын нуранги доороос хохирогчдын цогцсыг гаргаж, өөр хүн байгаа эсэхийг хайж байгаа аж. Талибаны төлөөлөгч уг дэлбэрэлтийг зохион байгуулсан гэдгээ “Ассошиэтэд Пресс” агентлагт утсаар мэдээлсэн гэнэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж